“Парис 2024” зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ОУХМ О.Хүслэн барилдаж, шөвгийн 16-д үлдээд байсан билээ.
Тэрбээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж, ялалт байгуулсан. Улмаар шөвгийн 16-д Израилын тамирчин Ланир Инбартай барилдаж ялагдал хүлээснээр, тэмцээнээ өндөрлүүллээ.