“Парис 2024” зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр олимпын наадмын жүдо бөхийн төрөлд манай хоёр тамирчин эхний тулаанаа хийлээ.
Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж, ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн 16-д шалгарч байгаа юм. Харин шөвгийн 16-д О.Хүслэн Израилын тамирчин Ланир Инбартай барилдахаар боллоо. Ланир Инбар нь 24 настай, Дэлхийн аваргын алт, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.