“Парис 2024” Зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай хоёр тамирчин жүдо бөхийн эхний барилдаанаа хийнэ.
Тэгвэл жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн эхний учраандаа Израилийн тамирчин Петер Пальчиктай барилдаж ялагдал хүлээлээ. Ингэснээр Б.Гончигсүрэн энэ удаагийн олимпын тэмцээнээ өндөрлүүлж байна. Түүнийг ялсан Петер Пальчик нь 32 настай, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм.