Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр Г.Дашнямыг өнөөдөр /2024.08.01/ томиллоо.
Г.Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрбээр 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм.
Боловсрол:
1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль
1998-2000 онд Монгол улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль
2000-2004 Швейцар улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)
2004-2008 Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер
2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч
2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
2017-2021 онд Монголын Олимпийн хорооны гишүүн
2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
2020 онд Монголын Жудо Бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч
2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн
2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
2023 оноос Сүхбаатар дүүргийн намын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр ажиллана.