“Парис 2024” Зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж, манай хоёр тамирчин эхний тулаанаа хийнэ.
Тухайлбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана. Ванесса Чала нь 34 настай, Гранд сламын хүрэл медальт тамирчин юм.