“Парис 2024” Зуны олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж, манай хоёр тамирчин эхний тулаанаа хийнэ.
Тухайлбал, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн эхний учраандаа Израилийн тамирчин Петер Пальчиктай барилдана. Петер Пальчик нь 32 настай, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм.