Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхердыг угтан авах ёслолын бэлтгэл ажил төв талбайд эхэлжээ

Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхердыг угтан авах ёслолын бэлтгэл ажил төв талбайд эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд энэ оны наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Түүнчлэн Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. 

Тэгвэл Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердыг төв талбайд албан ёсоор угтан авах ёслолын бэлтгэл ажил эхэлжээ.