Х.Нямбаатар: Метро байгуулах төслийн "EPC" эцсийн шатны шалгаруулалтаа энэ онд багтааж хийнэ /LIVE/

Х.Нямбаатар: Метро байгуулах төслийн "EPC" эцсийн шатны шалгаруулалтаа энэ онд багтааж хийнэ /LIVE/

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, Хотын дарга Х.Нямбаатар шийдвэрүүдийг танилцууллаа. 

Тэрбээр, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт тусгах дэд бүтцийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хийлээ. Эхний ээлжинд Их тойруу, бага тойрууд байгаа эрх мэдлийн түгжрэлийг задлах, төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах, улмаар шинэ Зуунмод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох агуулга бүхий өөр хоорондоо уялдаатай төслүүдийг танилцуулсан. Тодруулбал, Туул голын хурдны замыг энэ наймдугаар сард эхлүүлэхээр олон улсын тендерийг зарласан. Мөн "Go Mongolia" гүүрийг Туулын хурдны замаас эх авч барих, төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэх замаар төвлөрлийг сааруулах ажлуудыг эхэлж байна. 

Метроны тендерийг нийслэлийн төсвийн 100 хувийн хөрөнгөөр хийхээр зарласан. Зөвлөх үйлчилгээнд шалгарсан компани аравдугаар сарын 1-н гэхэд шорт лист үүсгэж тендерийнхээ баримт бичгийг бидэнд өгнө. Үүний дараа энэ ондоо багтаад эцсийн сонгон шалгаруулалтаа хийнэ" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: