Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгожээ.
Б.Энххүслэн Тайланд дахь дэлхийн усан спортын “Таняпура” сургалтын төвд “Усан спортын тэтгэлэгтэй тамирчны хөтөлбөр”-т гурван жил хамрагдсан. Тэгвэл энэ удаа АНУ-д суралцахаар болж байна.
Б.Энххүслэнгийн хувьд 28 зай, төрөлд Монгол Улсын дээд амжилт эзэмшдэг. 50, 100, 200, 400, 800 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн өврөөр даллах, 100 метрийн эрвээхэй сэлэлт, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг эвдсэн. Мөн 50, 100 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхэй, 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд үндэсний дээд амжилтын эзэн юм.