Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнгийн дүү Б.Энхтамир Парисын Олимпод эгчийнхээ хамт эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэр өчигдөр /2924.07.30/ эхний уралдаанаа хийж эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа тавдугаар байрт орсноор Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.