Улсын начин Ө.Батзул нутгийнхаа ойн наадамд зодоглохоор зорчих замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.07.30/ гарсан.
Тус мэдээллийн талаар цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас өмссөн гэрэл зурагтай “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаас "зүгээрээ хамаа нэг найраачин баагий үхээ биз" гэсэн сэтгэгдэл үлдээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Өөдгүй дурак вэ @BuBaatarkhuu pic.twitter.com/GEhTSf0oIR
— AnkhjargalD (@AnkhjargalP) July 30, 2024
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас, "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsiahan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан. Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг нэрийг ашиглан дахин шинэ хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна" гэж мэдэгдлээ.