Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.07.31/ Төрийн ордонд өглөө эхлээд байна. Засгийн газрын энэ удаагийн ээлжит хурлаар Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай, Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.