Сант сумын 2-р баг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн 95-96 дахь км замд “Toyota Prius-30" маркийн автомашин "Mitsubushi Fuso" маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас Prius машины жолооч Ө.Б (Ө.Батзул) нас барж, том оврын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүн хүнд гэмтсэн байна. Ослыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд, орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж замын хөдөдгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна