Улсын начин Ө.Батзул нутгийнхаа ойн наадамд зодоглохоор зорчих замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Өлзийсайханы Батзул нь 2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа давж, Аймгийн харцага цол хүртэж, 2020, 2021 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Мөн Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртэж байсан билээ. Түүнчлэн 2008 оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд давхар чөлөөт бөхөөр хичээллэж Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд найз нөхөд, бөхийн спортын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.