ОЛИМП: ОУХМ Б.Энхтамир 30 тамирчныг ардаа орхиж, Үндэсний рекордыг дахин шинэчиллээ

ОЛИМП: ОУХМ Б.Энхтамир 30 тамирчныг ардаа орхиж, Үндэсний рекордыг дахин шинэчиллээ

"Парис 2024" зуны олимпын наадмын Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Энхтамир эрэгтэйчүүдийн өврөөр даллах сэлэлтийн 100м-ийн зайд 4-р гараанд уралдаж 50.81 цагаар 5-р байр эзлээд байсан.

Харин бүх гараа гарч дууссаны дараа нэгдсэн дүнгээр “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Энхтамир 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, 50-р байрт орлоо. Ингэснээр өөрийн эзэмшиж байсан Үндэсний рекордыг шинэчиллээ.