Ө.Шижир: Хүний эрх зөрчигдсөн байхад албан тушаалтнууд бүгд хууль зөрчөөгүй гээд сууж болохгүй /ВИДЕО/

Ө.Шижир: Хүний эрх зөрчигдсөн байхад албан тушаалтнууд бүгд хууль зөрчөөгүй гээд сууж болохгүй /ВИДЕО/

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ эрүүл мэнд нь муудаж, Улсын III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан иргэн 21 настай О-ийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2024.07.30/ хуралдсан. 

Дэд хорооны хуралд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцсон юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Хүний эрхийн үндэсний комисс аливаа хэрэг зөрчил гарсны дараа мэдэгдэл хийгээд өнгөрдөг баймааргүй байна. Хүний эрхийн ийм том зөрчил гарсан байхад холбогдох байгууллагууд, албан тушаалтнууд бүгд хууль зөрчөөгүй гээд сууж болохгүй" гэж мэдэгдсэн юм. 

ВИДЕО: