ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ эрүүл мэнд нь муудаж, Улсын III эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан иргэн 21 настай О-ийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яг одоо /2024.07.30/ хуралдаж байна.
Энэ удаагийн хурлаар:
- Эрүү шүүлтэд өртсөн гэсэн иргэн АТГ-т гомдол гаргасны дараа цагдан хоригдсон. Цагдан хоригдож байхдаа нас барсан асуудал,
- Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа иргэд хохирч байна. Холбогдох албаныханд энэ төрлийн мэдээлэл байгаа, эсэх,
- Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа хэрхэн явж байгаа,
- ХЭҮК-ын нэг бус илтгэлд эрүү шүүлттэй холбоотой асуудлыг хөндөж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Үүний дагуу эрүү шүүлтийг зогсоох арга хэмжээ авч байгаа, эсэх,
- Цагдаагийн байгууллаас мэдээлэл хийхдээ иргэний хувийн мэдээллийг задруулах, харлуулах, гүтгэж байна гэсэн гомдол санал гарч байна. Хүний эрхийн мэдрэмж, хууль баримтлах талаар ямар байгаа,
- Цагдан хорих байранд эрүү шүүлт хийгдэж байна гэх гомдол гардаг. Энэ үнэн үү,
- Гүйцэтгэх ажил, эрүүгийн төлөөлөгчтэй холбоотой эрүү шүүлт гарч ирээд байна. Энэ чиглэлийн хууль ямар байгаа,
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах үйл явц,
- Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа ямар хэмжээнд байгаа,
- Мөрдөгч, прокурорын ажлын үзүүлэлт эрүү шүүлт рүү түлхээд байна уу,
- Эрүү шүүлттэй холбоотой асуудал дээр өмгөөллийн харилцаанд дутагдалтай зүйл байгаа эсэх гэсэн нийт 11 сэдвээр холбогдох албаныхнаас мэдээлэл сонсох ажил үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид болсон хэргийн талаар мэдээлэл өглөө. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал яг одоо "хувь хүний эмзэг мэдээлэл"-ийг хэлэлцэж байгаа тул хаалттай горим шилжээд байна.
ВИДЕО: