Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад  наймдугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийнэ.

Айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад Швейцарын талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй төрийн анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцахаас гадна хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.