"Парис 2024" Зуны олимпод оролцож буй 206 орноос Монголын баг 16 дугаарт эрэмбэлэгдэж байна

"Парис 2024" Зуны олимпод оролцож буй 206 орноос Монголын баг 16 дугаарт эрэмбэлэгдэж байна

Парисын олимпод оролцож буй 206 орны багаас гурван өдрийн дараах байдлаар 28 орон медаль хүртжээ.

Үүнээс 12 орны тамирчин алтан медалийн тавцанд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэв. Медалийн хүснэгтийг дөрвөн алтан медалиар Япон тэргүүлж байгаа бол Австрали, АНУ, Франц, Хятад, Солонгос тус бүр араас нь нэхэж байна. Тоогоороо  АНУ 12 медальтай тэргүүлж байгаа юм. Тэгвэл манай улс нэг мөнгөн медальтайгаар 16 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэхүү медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Б.Баасанхүү хүртэж, монголчуудаа баярлуулсан билээ.