Ламын гэгээн Лувсанданзанжанцан гэгээнтний өлзий гийсний 385 жилийн ой, өдгөөх 8-р дүрийн хутагт Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд өргөсөн бат оршил ~ шашин соёлын ёслол, баяр наадам Баянхонгор аймагт болж, өндөрлөсөн.
Наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын залуу начин Алдар овогт Соном-Ишийн Лонжийн Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, Хонгор нутгийн бөхчүүдээ манлайлж яваа Үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэжээ.