ОЛИМП: Б.Эрдэнэбаяр Олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвилитай 16:00 цагт барилдана

ОЛИМП: Б.Эрдэнэбаяр Олимп, дэлхийн аварга Лаша Шавдатуашвилитай 16:00 цагт барилдана

Парисын олимп үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн барилдаанууд өнөөдөр /2024.07.29/ болно.

Тус жингүүдэд Монгол Улсаа төлөөлөн Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар барилдах юм. Б.Эрдэнэбаярын хувьд Швейцарийн Нилс Стамптай таараад байна. Гүржийн олимпын алт, мөнгө, хүрэл медальт дэлхийн аварга Лаша Шавдатуашвили нь энэ жил сүүлчийн олимподоо зодоглож буйгаараа онцлогтой. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт болно.