ОЛИМП: Л.Энхрийлэн 16:00 цагаас эхний тойрогтоо олимпын аварга Косовогийн Нора Гжаковатай барилдана

ОЛИМП: Л.Энхрийлэн 16:00 цагаас эхний тойрогтоо олимпын аварга Косовогийн Нора Гжаковатай барилдана

Парисын олимп үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн барилдаанууд өнөөдөр /2024.07.29/ болно.

Тус жингүүдэд Монгол Улсаа төлөөлөн Б.Эрдэнэбаяр, Л.Энхрийлэн нар барилдах юм. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпийн аварга Косовогийн Нора Гжаковатай барилдахаар оноолт таарчээ. Түүний барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт болно.