Ж.Баярмаа: Хорих ангид байх үедээ бие нь муудаж нас барсан залуугийн хэрэгтэй холбогдуулан сонсгол явуулах ёстой

Ж.Баярмаа: Хорих ангид байх үедээ бие нь муудаж нас барсан залуугийн хэрэгтэй холбогдуулан сонсгол явуулах ёстой

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдах үедээ биеийн байдал нь муудаж, улмаар Улсын III эмнэлэгт хүргэгдэн очоод нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл энэхүү хэрэгтэй хоблогдуулан АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Монгол Улс үндсэн хуулиндаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан байдаг.  Мөн амьд явах эрхийг баталгаажуулж өгснөөс гадна хүнийг эрүүдэн шүүх, хүнтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон. Гэтэл харамсалтай нь монгол Улсад иргэдийн амь насыг хамгаалах үүрэгтэй батлан хамгаалахын байгууллага нь өөрөө хүний амь эрстэх нөхцөл байдалд хүргэх болон олон янзын хүчирхийлэлд өртүүлж байна. Үүний нэг нотолгоо бол өнгөрсөн долоо хоногт болсон хэрэг буюу нэгэн залуугийн амь нас эрсэдсэн хэрэг юм. Мөн үүнээс гадна ХЭҮК-оос жил бүр гаргадаг илтгэлд энэ хэргийг маш тодорхой заасан байдаг. Тийм ч учраас УИХ-ын хянан шалгах чиг үүргийн хүрээнд хууль сахиулах байгууллага болон батлан хамгаалах байгууллага, хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар болон сайжирч байгаа эсэхт хяналт явуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд тэнд болж буй хүний эрхийн зөрчлийг олон нийтэд нээлттэй болгох үүднээс сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. АН-ын гишүүдийн зүгээс энэ сонсголыг эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа тул гарын үсэг зуруулах ажиллагааг эхлүүлж байна. Одоогийн байдлаар нийт 15 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлээд байна" гэлээ.

ҮЗЭХ: