"Парис 2024" зуны олимпод оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Франц улсыг зорьжээ

"Парис 2024" зуны олимпод оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр Франц улсыг зорьжээ

Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг эх орондоо хамгийн сүүлчийн бэлтгэлээ хийсэн талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлжээ.

Энэ үеэр холбооны зүгээс баг тамирчдаа үдэн гаргах үйл ажиллагаа зохион байгуулж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн  олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож,  баг тамирчдадаа амжилт хүссэн байна. Монголын чөлөөт бөхийн олимпын баг тамирчид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу, олон үе шаттай хийгдсэн олимпын бэлтгэлээ өндөрлүүлж өнөөдөр /2024.08.29/ өглөө Франц улсын нийслэл Парис хотыг зорьж байгаа ажээ.