ОЛИМП: Өнөөдөр жүдо, усан сэлэлт, буудлагын төрөлд Монголын таван тамирчин өрсөлдөнө

ОЛИМП: Өнөөдөр жүдо, усан сэлэлт, буудлагын төрөлд Монголын таван тамирчин өрсөлдөнө

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп үргэлжилж байна. Олимпын наадамд монголчууд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар олимпын наадмаа үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр таван Монголын тамирчин цэц мэргэн, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хүч чадлаа сорин өрсөлдөнө.

Тодруулбал, Өнөөдөр Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар жүдо бөхийн төрөлд, Н.Баяраа, О.Есүгэн нар гар бууны төрөлд, Б.Энххүслэн усанд сэлэтэд тус тус өрсөлдөх юм.

Жүдо бөхийн төрөлд Л.Энхрийлэн 57 кг жинд, Б.Эрдэнэбаяр 73 кг жинд барилдана.

ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн өнөөдөр Косовогийн Нора Гжаковатай барилдана. Ялбал Нидерланд, Германы бөхчүүдийн ялсантай барилдана. Түүний жинд 23 бөх байна. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрбээр эхний даваанд дэлхийн аварга Нилс Штамптай таараад байгаа билээ. Жүдочдийн урьдчилсан барилдаан 16:00 цагт эхэлж, 22:00 цагт медалийн барилдаанууд болно.

Н.Баяраа, О.Есүгэн нар хийн урт бууны 10 м зайд цэц сорино. Тодруулбал, эрэгтэй хийн урт бууны 10 метрийн зайн төрөлд оролцож буй Н.Баяраагийн финалын шатны буудлага өнөөдөр 18:00 цагт болно. Харин эмэгтэй хийн урт бууны 10 метрийн зайн төрөлд оролцож буй О.Есүгэний финалын шатны буудлага 15:30 цагт болно. Түүнчлэн Б.Энххүслэн 200 м-ийн чөлөөт сэлэлтэд оролцож байгаа бөгөөд 03:50 цагт чөлөөт сэлэлтийн хагас шигшээ болох юм.