ОЛИМП: Ё.Басхүү шөвгийнБразилын Лима Виллианд ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо

ОЛИМП: Ё.Басхүү шөвгийнБразилын Лима Виллианд ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо

Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 66 кгд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Ё. Басхүү шөвгийн 4-т үлдэх хариуцлагатай барилдаанд Бразилын Лима Виллиантай барилдаж нэмэлт цагт ялагдлаа. Ингэснээр манай тамирчин эзэн орны Валидетэй дагах барилдаан хийхээр боллоо.

Хьяр Валиде нь 1995 онд төрсөн, хоёр дахь Олимпын наадамдаа зодоглож буй. Өмнө нь Бразилд улсад зохион байгуулагдсан “Рио 2016” зуны Олимпын наадамд хоёрдугаар тойрогт ялагдаж, өндөрлүүлж байжээ. Тэрбээр 2023 оны Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медаль, 2016 оны Жүдо бөхийн Европ тивийн Аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль, Олон улсын Жүдо Бөхийн Холбоо, “World Masters Jerusalem” тэмцээний хүрэл медаль, Их Дуулга тэмцээнээс нийт 6 медаль хүртсэн тамирчин аж.