Монгол сумочдоос 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит даваагаа авч, Мэргэжлийн сүмо бөхийн дээд /макүүчи/ зиндаанд 10 дахь удаагаа түрүүллээ.
Нагоя башёгийн сүүлийн өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таконошо нар 12 даваа 3 унаатай болсон бөгөөд тэдгээрийн дунд нэмэлт барилдаан гарсан юм. Улмаар Ёкозуна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар дээд зиндаанд 10 дахь удаагаа түрүүлээд байна.