Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Энэ үеэр АНЭУ-ын өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой БНХАУ-ын тамирчинтай барилдаж, ялалт байгууллаа.
2023 оны эхээр АНЭУ-д легионероор очсон монгол жүдоч болох 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой Эмиратын төлөөх анхны тэмцээн буюу Душанбегийн Гранприд 52 кг-ын жинд зодоглож хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр дараагийн тойрогт Герман жүдоч Маша Бальхаустай барилдахаар боллоо.