Өнөөдөр /2024.07.28/ Монголын баг тамирчдын өрсөлдөөн долоон тамирчны тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын Төрийн далбааг "Парис 2024" Зуны олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр залсан Олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Есүгэн тус наадмын эмэгтэйчүүдийн 50 килограммын жинд өрсөлдөнө.
Мөн буудлагын 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн цэц мэргэнээ уралдуулна. Мөн ОУХМ Э.Даваахүү финалын шатанд цэц сорино.
Усанд сэлэлтийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн хурд хүчээ үзэх бол, эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 52 килограммын жингийн ангилалд ОУХМ Э.Сосорбарам нар өрсөлдөнө.