Б.Баасанхүү олимпын наадмын мөнгөн медальтан боллоо

Б.Баасанхүү олимпын наадмын мөнгөн медальтан боллоо

“Парис-2024”  зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-д  2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.

Манай тамирчин C зоонд Мальтийн  Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн  Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан. Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан боллоо.

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б.Баасанхүү боллоо. Хөвсгөл нутгийн зон олон, аав, ээж, гэр бүл, Монголын жүдо бөхийн холбоонд халуун баяр хүргэе.

 

 




Өнөөдөр луу өдөр

38 минутын өмнө