Олимпын наадмын ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн боллоо. Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг баталсан. Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөв. Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсан бол Казахстан, Монгол, Япон улсад 2 зайд уралдах 2 эрх олгосон юм.