Б.Баасанхүү орой 22:00 цагт медалийн төлөө барилдана

Б.Баасанхүү орой 22:00 цагт медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн Их шөвгийн 4-т манай бөх ОУХМ Б.Баасанхүү Испанийн тамирчин Мартинез Абелендатай барилдахаар болсон.

Мартинез Абеленда нь Испанийн Жүдо Бөхийн Холбооны оны шилдэг эмэгтэй тамирчин, 25 настай, анх удаа Олимпын наадамд оролцож буй. Жүдо бөхийн ЕАШТ-ний хүрэл медальт, “Grand Slam”-аас 5 удаа медаль хүртсэн тамирчин юм.