Олимпын буудлагын 10 метрийн хийн гар бууны төрөлд оролцсон манай баг тамирчид оноогоор 16-р байр эзэллээ

Олимпын буудлагын 10 метрийн хийн гар бууны төрөлд оролцсон манай баг тамирчид оноогоор 16-р байр эзэллээ

Буудлага спортын шигшээ багийн тамирчид Парис- 2024 зуны олимпын наадамд өрсөлдөх  3 эрх аваад буй. Улмаар өнөөдөр буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн нар цэц сорилоо.

Тус төрөлд нийт 28 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 625.4 оноогоор 16-р байр эзэллээ. ОУХМ Н.Баяраа 311.3, ОУХМ О.Есүгэн 314.1 оноо авчээ.