АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Энтони Ж.Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх бөгөөд саяхан зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр ярьж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг үргэлжлүүлэн бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.