ВИДЕО: Олимпод оролцож буй монгол тамирчид төрийн далбаагаа Парисын зүрхэнд, Сена мөрнөө намирууллаа

ВИДЕО: Олимпод оролцож буй монгол тамирчид төрийн далбаагаа Парисын зүрхэнд, Сена мөрнөө намирууллаа

Уламжлал ёсоор "Парис~2024" олимпын нээлтийн ёслол франц стилийн өвөрмөц содон болсон талаар MGL Sport суваг мэдээлжээ.

Нээлийн ёслолд ОУОХ-ны гишүүн 206 орон , дүрвэгчдийн баг нь 94 усан онгоц хөлөглөн, 6 км усан замыг туулан,  нээлтэд ёслол төгөлдөр жагссан байна. Мөн Францын засгийн газар олимпийн усан замын системийг шинэчлэхэд 1,6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Тус наадамд АНУ(592 тамирчин),Франц(573), Австрали(460), Герман(428), Япон(403) улс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй иржээ.

Түүнчлэн хамгийн харамсалтай нь нээлтийн ёслолын түүхэнд  олимпын далбааг доош нь харуулан өлгөсөн анхны шившигтэй тохиолдол гарсан байна. Харин Олимпын  бамбарыг суут  жүдоч Т.Ринье,  цуут гүйгч Ж М.Перес нар асаажээ. 

Мөн Селин Дион дуучин Ла-Маншийн хоолойгоор Парист хүрэлцэн ирж, 2022 онд өвчний улмаас зодог тайлсны дараа анхны уран бүтээлээ олон түмэнд өргөсөн байна. Энэ удаагийн олимпын нээлтэд уригдсан орнуудаас 120 ерөнхийлөгч, ерөнхий сайд хүрэлцэн ирсэн нь рекорд амжилт тогтоосон байна. 

Наадмын аюулгүй байдлын албанд Францын хүчний байгууллагын  45 мянган цэрэг, офицер 24 мянган хувийн мөрдөгч 18 мянган армийн ажилтнууд дайчлагджээ. Энэ наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 1,6 сая жуулчин Францад очсон байна.

ВИДЕО: