Хүний эрхийн үндэсний комисс хорих 461-р ангид очиж сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзжээ

Хүний эрхийн үндэсний комисс хорих 461-р ангид очиж сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзжээ

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлын дагуу Хорих 461-р ангид очиж сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзжээ.

Уулзалтаар доорх асуудлыг хөндсөн байна. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд ХЭҮК-оос хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа юм байна. Түүнчлэн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.