ОЛИМП-2024: Олимпын жүдо бөхийн барилдаан маргааш эхэлнэ

ОЛИМП-2024: Олимпын жүдо бөхийн барилдаан маргааш эхэлнэ

Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн  жин тус бүрийн сугалаа өчигдөр /2024.07.26/ боллоо. 

“Парис-2024” наадмын жүдо бөхийн тэмцээнд 122 орны 378 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх юм.  

Тодруулбал, 

-Африкийн 31 улсын 43 бөх,

-Азийн 25 улсын 95,

-Европын 36 улсын 180,

-Далайн 7 улсын 10 жүдоч

-Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин зодоглоно. Мөн "Парис-2024" олимпын наадмын жүдо бөхийн барилдаан маргааш албан ёсоор эхэлнэ.