Олимпын ганцаарчилсан зайд ОУХМ С.Жамбалжамцыг уралдуулахаар болжээ

Олимпын ганцаарчилсан зайд ОУХМ С.Жамбалжамцыг уралдуулахаар болжээ

Зуны олимпын XXXIII их наадам Францын нийслэл Парис хотноо эхэлж буй. Монгол Улс 1964 онд Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойг 60 жилийг ардаа үджээ. “Парис-2024” бол монголчуудын оролцох 15 дахь олимп. Монголчууд 60 жилийн хугацаанд олимпод оролцож, амжилтаа ахиулж, чадвараа тамгалсан юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд олимпоос 30, Паралимпаас дөрвөн медаль авсан байна. 

Өчигдөр Олимпын ганцаарчилсан 32.4 км-ийн дугуйн уралдааны техникийн зөвлөгөөн Улаанбаатарын цагаар 22:00 цагт болж Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг баталжээ. Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдсөн юм. Тэмцээн долдугаар сарын 27-ны өдөр манай цагаар 22:30 цагт эхэлнэ.