ОЛИМП 2024: ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдахаар учраа таарлаа

ОЛИМП 2024: ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдахаар учраа таарлаа

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай тулалдах сугалаа татлаа. Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай тамирчин юм