Өвлийн элсэлтийн шалгалтын товыг БШУЯ-наас албан ёсоор зарлалаа

Өвлийн элсэлтийн шалгалтын товыг БШУЯ-наас албан ёсоор зарлалаа

Энэ жилийн зуны Элсэлтийн шалгалт долдугаар сарын 7-нд дуусч, нийт 35,939 шалгуулагч шалгуулсан. Улмаар өвлийн Элсэлтийн шалгалтын товыг БШУ-ын яамнаас албан ёсоор зарлалаа. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсноор “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ дагуу энэ жилийн өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5, 6, 7, 8 гэж баталсныг Боловсролын яам мэдээлэв. Түүнчлэн 2025 оны элсэлтийн шалгалтыг 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.