ВИДЕО: Оросын хиймэл дагуулын холбооны дэд даргын автомашин дэлбэрч олон хүнд гэмтжээ

ВИДЕО: Оросын хиймэл дагуулын холбооны дэд даргын автомашин дэлбэрч олон хүнд гэмтжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын хойд хэсэгт байрлах зогсоол дээр автомашин нь дэлбэрсний улмаас Оросын стратегийн цөмийн пуужингийн хүчний хиймэл дагуулын холбооны дэд дарга Андрей Торгашов болоод түүнтэй хамт явсан эмэгтэй хүн шархадсан хэрэг өчигдөр /2025.07.24/ гарчээ. Тодруулбал, дэлбэрэлтийн улмаас эрэгтэйн хөл нь хагарч, эмэгтэй нь хэлтэрхийд өртөж гэмтсэн ба ойролцоох байсан таван автомашин мөн эвдэрсэн талаар Varlamov news телеграм сувагт мэдээлжээ. Энэхүү дэлбэрэлтийг Андрей Торгашовыг устгах оролдлого гэж тайлбарлаж байгаа аж. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө