ВИДЕО: Халим загас усан завийг мөргөж, живүүлэх дөхжээ

ВИДЕО: Халим загас усан завийг мөргөж, живүүлэх дөхжээ

АНУ-ын Нью Хэмпшир мужийн Портсмут хотын ойролцоо халим загас уснаас гарч ирээд, загасчинтай завийг мөргөж, хөлөг онгоцыг живүүлэх шахсан талаар CBS News суваг өчигдөр /2024.07.24/ мэдээлжээ. 

Энэхүү үйл явдлын талаар нийтлэгдсэн бичлэгт, "Асар том халим уснаас гарч ирэн бараг бүх биеэрээ хүмүүсийн зорчиж явсан завин дээр унах аж. Харин хөлөг онгоц хүчтэй хазайж, хөлөг дээр байсан хүн далай руу үсэрч байгаа нь харагдах" аж.  Энэхүү бичлэгийг тус газарт загасчилж байсан өөр нэг завины камерт бичигдэн үлдсэн байна. Улмаар усанд унасан хоёр хүнийг гэрчүүд аварсан ба загасчид ч, халим ч бэртэж гэмтээгүй бөгөөд завь ч зүгээр байгаа аж.

Эх сурвалж: CBS News




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө