Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд даян аварга Н.Батсуурь түрүүлж, дархан аварга цолны болзол хангасан билээ. Тэгвэл дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам наймдугаар сарын 15-нд Увс аймагт болох аж.