АНУ руу шууд нислэг эхлүүлэхээр ИНЕГ болон АНУ-ын холбооны нисэхийн захиргаа хамтарсан бичигт гарын үсэг зурлаа

АНУ руу шууд нислэг эхлүүлэхээр ИНЕГ болон АНУ-ын холбооны нисэхийн захиргаа хамтарсан бичигт гарын үсэг зурлаа

ИНЕГ болон АНУ-ын холбооны нисэхийн захиргаа хооронд хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Агентлагийн Орлогч Дарга Holly E. Canevari нар 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэг зурав.

Хамтарсан эрмэлзлийн бичиг нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах, боловсон хүчний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, түүнчлэн АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилготой юм.