О.Баасанхүү "Цагдаагийн ерөнхий газрын дарга болох хүсэлтэй" буйгаа илэрхийлжээ

О.Баасанхүү "Цагдаагийн ерөнхий газрын дарга болох хүсэлтэй" буйгаа илэрхийлжээ

УИХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшээд ялагдал хүлээсэн О.Баасанхүү Цагдаагийн ерөнхий газрын дарга болох хүсэлтэй байгаагаа өөрийн Х сүлжээнд илэрхийлжээ. Тэрбээр, "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ ийг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэжээ. 

Сонирхуулахад, өчигдөр хуралдсан Засгийн газрын хурлаар үндсэн чиглэлээ тогтсон бөгөөд ирэх наймдугаар сарын 10 гэхэд хэрэгжлүүлэгч, тохируулагч агентлагууд болон улсын хороодын удирдлагууд томилогдоно гэх мэдээлэл байгаа юм.