Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү тэгш ойг тохиолдуулан энэ жилийн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, дархан аварга цолонд хүрсэн Н.Батсуурь Дарви суманд цусны дэлгэрэнгүй хавдрын шинжилгээний аппарат бэлэглэжээ. Дархан аварга Н.Батсуурь нь Увс аймгийн Ховд сумын харьяат бол түүний ээж Д.Баянхүү нь Ховд аймгийн Дарви сумын харьяат хүн байдаг. Тэрбээр ээжийнхээ нутагт 21 жилийн дараа очиж байгаа нь энэ аж.