ОУХМ Б.Отгонболд олимпод оролцох Монголын баг тамирчдын салхийг хагална

ОУХМ Б.Отгонболд олимпод оролцох Монголын баг тамирчдын салхийг хагална

Маргааш буюу долдугаар сарын 25-ны өдөр зуны 33 дугаар олимпын наадмын байт харвааны төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Баатархуягийн Отгонболд чансаа тогтоох харвааг хийж, Монголын баг тамирчдын салхийг хагална.

Чансаа тогтоох харваа Монголын цагаар 20:15 цагт эхлэх юм. Б.Отгонболдын хувьд 2018 оны Азийн цомын мөнгөн, хүрэл медальтай. “Ханжоу 2022” Азийн наадмаас алтан медаль хүртэж Монголчуудаа баярлуулсан. Тэрээр энэ удаагийн олимпын наадамд эх орноосоо ганцаараа эрх авсан билээ. Б.Отгонболд "Токио 2020" олимпод оролцож арвин туршлага хуримтлуулсан бөгөөд энэ удаад хоёр дахь олимподоо орох гэж байгаа юм. 

Сонирхуулахад, Олимпын наадмын байт харвааны тэмцээн "Esplanade des Invalides" цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ нь Парисын хамгийн үзэсгэлэнтэй дурсгалт газруудын нэг юм.