Кипр Улс дахь НҮБ-ын цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат саяхан Аргентин, Чили Улсын энхийг сахиулагчдад энх тайвны төлөөх их үйлсэд талархал илэрхийлж, НҮБ-ын одонгоор шагнажээ.
Монгол генерал дэлхийн орнуудын энхийг сахиулагчдыг удирдах хариуцлагатай албанд өнгөрсөн нэгдүгээр сард шалгаран томилогдсон юм. Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын UNFUCYP ажиллагаа нь өнөөдөр НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.