2024 оны эхний хагаст 1.2 сая монгол иргэн гадаад руу зорчсон талаар ҮСХ-ноос мэдээлжээ

2024 оны эхний хагаст 1.2 сая монгол иргэн гадаад руу зорчсон талаар ҮСХ-ноос мэдээлжээ

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагас жилд гадаад руу зорчсон иргэдийн тоон мэдээллийг гаргасан байна.

Тодруулбал, 2024 он гарсаар манай улсаас 1.2 сая иргэн гадаад улс руу зорчжээ. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 389 мянган хүн буюу 46.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг улсаар нь авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс:

  • Хятад 332600 буюу 60.6 хувь
  • Орос 38300 буюу 35.1 хувь
  • Вьетнам 3100 буюу 28.2 хувь
  • Солонгос 14000 буюу 19.6 хувиар тус тус өссөн байна.

Гадаад руу зорчсон Монгол Улсын иргэдийн 63.8 хувь нь эрэгтэй бол 36.2 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Түүнчлэн 84 мянган хүүхэд гадаад улс руу зорчсон байна.