Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа есөн даваатай тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа есөн даваатай тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны Нагоя башё үргэлжилж байна.

Өчигдөр ес дэх өдрийн барилдаан болоход монгол сумочдоос 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит даваагаа авлаа. Ингэснээр тэр башёг ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа юм. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь экс озэки Киришима Б.Лхагвасүрэн байх юм. Тэгвэл аваргатай тулах Киришима өчигдөр өрсөлдөгчөө давлаа. Тэр үлдсэн өдрүүдээс дахин таван даваа авсан тохиолдолд озэки цолоо эргүүлэн авах боломжтой болно. 

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө